Мэдээ

АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ БОЛОВ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2024/02/01

2024.01.29                                                                                                                                                        Сүхбаатар хот

2024 оны 1-р сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн МАН-ын тэргүүлэгчдийн хурал болов. Тус хурлаар аймгийн МАН-ын хорооны 2023 оны үйл ажилгааны тайланг хэлэлцэж “Хангалттай” гэж дүгнэлээ. Мөн аймгийн МАН-ын хорооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, хэлэлцэн батлав.

 Сэлэнгэ Аймгийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хурлыг удирдан явууллаа.Тус хурлаар аймгийн Монгол Ардын Намын Хорооны Улсын Их Хурлын Сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Хушаат сумын МАН-ын хорооны дарга Б.Пүрэвсүрэн Монгол улсын “Гавьяат агрономич” цол хүртсэнд  аймгийн намын хорооны зүгээс баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.