Мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ӨРГӨТГӨСӨН "V" ХУРАЛ БОЛОВ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2024/01/05

 2023.12.18                                                                                                                                                    Сүхбаатар сум 

  ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО 

        2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар хотод Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны V-р өргөтгөсөн хуралдаан боллоо. Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, аймгийн намын хорооны болон намын Бага хурлын гишүүд, намын дэргэдэх ТББ-ын төлөөлөгчид, НАШБ-ын дарга, дэд дарга болон намын гишүүдийн төлөөлөл 400 гаруй намын гишүүд оролцов.


Аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат намын хорооны илтгэлдээ НАШБ-ын дарга нар аливаа асуудлыг шийдвэрлэх, бодлого хэрэгжүүлэхдээ намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсохын зэрэгцээ иргэдийн санал бодолд тулгуурлах, иргэдээ сонсох, тэдний санал шүүмжлэлийг хүлээн авах, гаргасан шийдвэр, хэрэгжүүлж байгаа ажлаа олон нийтэд зөв таниулан ойлгуулж дэмжлэг хүлээх, улмаар үр дүнг нь тайлагнадаг байх нь зүйтэй гэж онцгойлон дурьдав.

Намын гишүүд хуралдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, асуулт, санал шүүмжлэл нээлттэй явагдлаа.

  

          Мөн төрийн албанд шилжсэн аймгийн намын хорооны тэргүүлэгч, аймгийн намын хорооны гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлж, гарсан оронд сонгууль явагдлаа.

                                              

                                                 СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО



ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.