Мэдээ

АЙМГУУДЫН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХЯНАЛТЫН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/10/31

2023.10.25                                                                                                                                                        Сүхбаатар хот
    2023 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооноос Дархан-Уул, Сэлэнгэ аймагт уулзалт, сургалт зохион байгууллаа.

        Тус уулзалт, сургалтанд Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн Хяналтын хорооны гишүүд оролцов.  МАН-ын Хяналтын хорооны дарга Баярбаатар “Улс төрийн намын тухай хуулийн“ шинэчилсэн найруулга сэдвээр сургалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн Удирдлагын академын багш доктор профессор Б.Хэрлэн “ёс зүйн менежмент”-ийн сургалт орж харилцан ярилцлаа.

     Уулзалтын хүрээнд Дархан-Уул аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга Э.Эрдэнэтуул хорооныхоо ажлыг  танилцуулав.

     Мөн Сэлэнгэ аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ц.Отгонбат, Өмнөговь аймгийн Хяналтын хорооны дарга С.Ганзориг нар 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулахын зэрэгцээ Хяналтын хорооны өмнө тулгамдаж буй асуудлаа ярилцаж, цаашид намын гишүүдийг ёс зүйн алдаа дутагдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөлдөв.


Тус арга хэмжээнд Дархан-Уул аймгийн  МАН-ын хорооны дэд дарга болон Дархан сумын  Засаг дарга, Дархан сумын МАН-ын  дарга оролцож, намын хорооны ажлаа танилцуулав.

2023.10.26-ны өдөр Дархан-Уул аймаг, Өмнөговь аймгийн Хяналтын хорооны гишүүд Сэлэнгэ аймагт зочилж Сэлэнгэ аймгийн Хяналтын хорооны ажилтай танилцан туршлага судлав.


    
Аймгуудын Хяналтын хорооны гишүүдийг Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны Дэд дарга А.Дашбат, Сэлэнгэ аймгийн болон Сүхбаатар сумын Хяналтын гишүүд, намын дэргэдэх төрийн бус байгууллагын тэргүүлэгчид угтан авч аймаг орон нутгийнхаа талаар танилцуулав.

     Бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд Хяналтын хорооны гишүүд, Сүхбаатар сумын 8-р багийн иргэдтэй хамтран Ерөнхий боловсролын 5-р сургуулийн дэргэдэх цэцэрлэгт 100 гаруй гоёлын мод тарилаа. 

     Сэлэнгэ аймаг нь туулж өнгөрүүлсэн арвин баялаг түүхтэй тэр дундаа Ардын хувьсгалын өлгий нутаг билээ. Иймд ирсэн зочдоо Ардын хувьсгалын түүхэн жимээр аялуулж, Алтанбулаг сум дахь аймгийн Нэгдсэн музей, Тужийн нарс, Ханын хөндий, Сайханы хөтөлтэй  танилцууллаа.

                                                    СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО    




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.