Мэдээ

МОНГОЛ АРДЫН НАШБ-ЫН ДЭД ДАРГА НАРЫН СУРГАЛТ, УУЛЗАЛТ БОЛЛОО

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/10/31

2023.10.27                                                                                                                                                        Сүхбаатар хот
          2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Өнөрболор, Ч.Ундрам нарын урилгаар Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны ажлын алба, 17 сум, 6 тосгоны НАШБ-ын Дэд дарга нар Монгол Улсын Засгийн газрийн ордонд зочлов.
         Хөтөлбөрийн хүрээнд дэд дарга нарыг төрийн ордон, УИХ-ын үйл ажиллагаатай танилцуулж, төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж дурсгалын зураг татууллаа.


     УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат сумдын Дэд дарга нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.


     Мөн хөтөлбөрийн дагуу Дэд дарга нар “Тусгаар тогтнолын ордон“-д зочилж, намын төв байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, чадавхжуулах сургалтанд хамрагдав.


     МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Баярхүү,Технологи, цахим шилжилтийн хэлтсийн дарга Н.Жавхлан нар “Цахим шилжилт”, “Коммуникаци”  сэдэвт сургалтуудыг  зохион байгууллаа.

     Намын дэргэдэх Стратегийн академийн бүтэц, үйл ажиллагаатай танилцан туршлага судалж, зөвлөгөө авсанаар тус арга хэмжээ өндөрлөв.






ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.