Мэдээ

“БИДНИЙ ХҮСЭЛ ИРЭЭДҮЙН СЭЛЭНГЭ” АЙМГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ АНХДУГААР ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/10/30

2023.10.24                                                                                                                                                     Сүхбаатар сум

     2023 оны 10 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо, Сэлэнгэ аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, Сүхбаатар сумын 3-р сургуультай хамтран аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд Мэдээлэл, харилцааны технологийн хэрэглээний аймгийн Анхдугаар олимпиадыг зохион байгууллаа.


     Энэхүү олимпиад нь сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, авьяас чадварыг нээн, техник, технологийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалан, тогтвортой хөгжлийн үйлсэд сурагчдыг уриалан дуудах, аймаг орон нутгийнхаа хөгжил, дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө их үйлсэд багш, сурагчид мэдээлэл харилцааны технологийн ур чадвараа ашиглан санал бодлоо төрд хүргэх зорилготой зохион байгуулагдсан нь онцлог юм.  

Тус олимпиадад аймгийн 24 ерөнхий боловсролын сургуулийн 66 баг, 267 сурагч, 49 багш 5 төрлөөр оролцож, өөрийн сум, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг зураг, илтгэл, видео бичлэгээр харуулахаар өрсөлдлөө.

Мэдээлэл харилцааны технологийн олимпиад нь:

  • Түргэн бичилт
  • График дизайн
  • “Эко орчин” шилдэг илтгэл
  • “Бидний хүсэл ирээдүйн Сэлэнгэ” сурагч, видео бүтээл
  • “ Бидний Сэлэнгэ” багш, видео  бүтээл төрлөөр явагдлаа.

     Анхдугаар олимпиадын ерөнхий шүүгчээр БЕГ-ын зөвлөх арга зүйч, Монгол улсын Зөвлөх багш Н. Булгантамир, шүүгчээр 3D графикч, видео найруулагч Б. Баяр-Эрдэнэ, Монгол улсын зөвлөх багш Б. Далайсүрэн, БШУГ-ын мэргэжилтэн Д. Нарантуяа нар ажиллаа.


ТҮРГЭН БИЧИЛТ

            12 багшийн хяналтан дор олимпиадыг 2 үе шаттайгаар зохион байгууллаа.  


     1-р шатанд сурагч бүр “Хог хаягдал” сэдвийн дор 3 минутад багтаан эх зохиож бичих, 2-р шатанд комиссын зүгээс бэлтгэсэн эхийг 3 минутанд дууриалган бичих даалгавар өгч авсан онооны нийлбэр дүнгээр байрыг эзлүүллээ.


Бидний Сэлэнгэ” 

видео бичлэгийн уралдаан. Сурагч болон багш нарын видео бичлэгийн уралдаанд 25 баг оролцож өөрийн хийсэн видеогоо онолын үндэслэлтэйгээр тайлбарлах улмаар ямар программыг хэрхэн

ашигласнаа тайлбарласнаар Мандал  сумын Мандал 4-р сургуулийн багш сурагчид бусдыгаа хошуучиллаа.


      Нийлбэр дүнгээр Мандал 4-р сургуулийн баг Тэргүүн байр, Сүхбаатар 3-р сургуулийн баг Дэд байр, Сайхан 2-р сургуулийн баг Гутгаар байрыг эзэлж олимпиад зохион байгуулалт, оролцооны өндөр түвшинд явагдаж өнгөрлөө.


      Нийлбэр дүнгээр Мандал 4-р сургуулийн баг Тэргүүн байр, Сүхбаатар 3-р сургуулийн баг Дэд байр, Сайхан 2-р сургуулийн баг Гутгаар байрыг эзэлж олимпиад зохион байгуулалт, оролцооны өндөр түвшинд явагдаж өнгөрлөө.


     Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо ажиллаа.


     Олимпиадын бүх оролцогчдод Батламж, гарын бэлэг өгч урамшууллаа. Багш, сурагчид аймаг, сум, орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг илтгэл, зураг дизайн, видео дүрслэлийн уран бүтээлүүддээ тусгаж, гарц, шийдлүүдийг дэвшүүлэхдээ мэдээлэл, технологийн олон төрлийн програм хангамж, хиймэл оюун ухааныг ашигласан нь олимпиадын үр дүн бөгөөд цаашид энэхүү олимпиадыг  уламжлал болгон зохион байгуулах нь орон нутгийн хөгжилд зохих хувь нэмэр оруулна гэдэгт багш, сурагчид болон зохион байгуулагчид санал нэгдэв.

  

                                             СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
















ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.