Мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ХЯНАЛТЫН ХОРООНЫ СУРГАЛТ,УУЛЗАЛТ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/09/14

          Энэ сарын 09-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны Хяналтын хороо Мандал сумын “Баян суудал” амралтын газар 2 өдрийн сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд 17 сум, 6 тосгоны хяналтын хорооны 30 гаруй гишүүд оролцлоо.

          Энэхүү сургалт, уулзалтаар хяналтын хорооноос хийж хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлаа төлөвлөн ярилцлаа. 

          Мөн нийт ирсэн гишүүд дундаа олон төрлийн хөгжөөнт тоглоом, “Хэн сайн дуулах бэ” тэмцээн зохион байгуулж, мөн сугалаа суглуулан азтангууд тодрууллаа.

           Тус арга хэмжээнд Мандал сумын засаг дарга А.Дашзэвэг хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлэн, хяналтын хорооны гишүүдийн дунд караокены тэмцээн зохион байгуулж, шагналт байранд шалгарсан хүмүүст хувийн зүгээс шагнан урамшууллаа. 

         Тус арга хэмжээг зохион байгуулахад тусалсан Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарт болон Мандал сумын МАН-ын хорооны дэд дарга Э.Баярхүү болон ажлын албаны хамт олонд хяналтын хорооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж ажилд нь амжилт хүсье.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.