Мэдээ

ЕРӨӨ, ХҮДЭР СУМДАД АЖИЛЛАВ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/08/17

2023.08.17                                                                                                                                                       Сүхбаатар сум

          2023 оны 08 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга А.Дашбатаар ахлуулсан ажлын хэсэг  Ерөө, Хүдэр сумдад ажиллалаа.

      Ерөө, Хүдэр сумын МАН-ын гишүүд дэмжигчитэй уулзалт зохион байгуулж Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэр,  Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос хийж, хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа.

      Тус арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Социал Демократ Залуучуудын холбооны 15 тэргүүлэгч, гишүүд оролцож сумдын НАШБ-ын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

      Тус ажлын хэсэг нь:

  • Монгол Ардын Намын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг эрчимжүүлэх.
  • НАШБ-ын сонгуультнуудын санал бодлыг сонсож, хэлэлцэх.
  • Намын хорооны дотоод ажлыг шалгах, зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Намын гишүүд, дэмжигчид, идэвхтэн, сонгуультнуудын санал бодлыг сонсож нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцлээ.


 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар иргэдэд үзлэг хийж 80 гаруй хүнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.

үүнд:

мэдрэлийн тасгийн эмч 1, доторын тасгийн эмч 1, чих хамар хоолойн эмч 1 , дүрс оншилгооны эмч 1, ясны сийрэгжилтийн эмч 1 хүн хамтран ажиллаа.

        2023 онд  аймгийн МАН-ын хорооноос гишүүдийн цахим бүртгэлийг 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд цахим системд бүртгэгдсэн нийт гишүүдийн бүртгэлийг чанаржуулах, үндсэн мэдээллүүдийг бүрэн гүйцэд бүртгэх шаардагатай байгаа юм. 

Ерөө сумын 1171 гишүүн цахим бүртгэлд бүртгэлтэй байна. Харин бүртгэлтэй гишүүдийн талаарх оруулсан мэдээллийг хувиар задлан үзвэл: 

  • Үндсэн мэдээлэл 46.9%
  • Албан тушаал 35.7%
  • Боловсрол 39.0%
  • Гэр бүл 41.7%
  • Ажлын туршлага 25.4%
  • Шагнал 18.7%
  • Гадаад хэл 7.8%
  • Хаяг байршил 39.2%
  • Яаралтай үед 37.3%
  • Сошиал 37.3%
  • Сонгуульт ажлын талаарх мэдээлэл 37.3 хувийн явцтай бүртгэгдсэн байна.

    Хүдэр сумын 358 гишүүн цахим бүртгэлд бүртгэлтэй байна. Бүртгэлтэй гишүүдийн талаарх оруулсан мэдээллийг хувиар задлан үзвэл: 

    • Үндсэн 43.4%
    • Албан тушаал 46.9%
    • Боловсрол 15.9%
    • Гэр бүл 35.2%
    • Ажлын туршлага 2.5%
    • Шагнал 5.6%
    • Гадаад хэл 1.1%
    • Хаяг байршил 41.3%
    • Яаралтай үед 27.9%
    • Сошиал 27.9%
    • Сонгуульт ажил 27.9% гэсэн хувьтай байгаа нь гишүүдийн бүртгэлийг бүрэн гүйцэд оруулах шаардлагатай байгааг харуулж байна.       

          Энэхүү уулзалт арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Социал Демократ Залуучуудын холбооны залуус “Үдшийн цэнгүүн” зохион байгуулж  ая дууны эгшиг өргөхийн зэрэгцээ хөгжөөнт тоглоом тоглуулж азтануудыг шалгарууллаа. 

          Ийнхүү аймгийн МАН-ын хорооноос намын гишүүдээ сонсож, тодорхой мэдээллээр хангаж, НАШБ-ын үйл ажиллагаанд зөвлөн туслаж ажиллалаа.

          Ажлын хэсэг сумдад ажилласан тайлан, гарсан санал, санаачлагыг аймгийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, холбогдох байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлж ажиллах юм.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.