Мэдээ

ОДОНГОО ЗҮҮЦГЭЭЕ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/07/06

          2023.06.26-ний өдөр   Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооноос уламжлалт “Одонгоо зүүцгээе” арга хэмжээг “Сэлэнгийн долгио” чуулгад зохион байгууллаа.

          Сэлэнгэ Аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Ахмадын холбооны дарга Д.Бадарч арга хэмжээнд хүрэлцэн ирсэн газар тариалангийн салбарын алдартнууд, зочиддоо хандан мэндчилгээ дэвшүүлж уг арга хэмжээг нээв. 

          Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Эрдэнэбат оролцож тариаланчдад баяр хүргэн, хүндэтгэл үзүүлж хэлсэн үгэндээ “..... манай аймаг газар тариалан, хүнсний ногоо тарьж ургуулах талаар улсдаа тэргүүлдэг баялаг түүхтэй аймаг билээ. Манай аймгаас гавьяат тариаланч, гавьяат ногоочид улсын газар тариалангийн аварга, алдартнууд олон арваар төрөн гарсан. Цаашлаад төмс хүнсний ногоо, нарийн ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй импортлогч аймаг болох бүрэн боломжтой хэмээн” дурьдсан юм.

          Энэ жил зохион байгуулагдсан арга хэмжээ нь ахмад ногоочдоо алдаршуулах, тэдний туршлагыг  судлах, дэлгэрүүлэх, залуу тариаланчдаа урамшуулах, бэлтгэх, эрт ургацын ногоог тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг нэмэгдүүлэх зорилготой юм.

          Тус арга хэмжээнд 17 сум 6 тосгоноос 120 гаруй ногоочид, алдартнууд хүрэлцэн ирж оролцлоо. 

          Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “100 жил 10 зорилт” хөгжлийн санаачилгын нэг болох “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох” зорилтыг хэрэгжүүлэхэд Сэлэнгэ аймаг манлайлан оролцох бүрэн боломжтой талаар арга хэмжээнд оролцогчид ярилцлаа.

          Тус арга хэмжээний хүрээнд тариаланчдын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулснаар ногоочдод тулгамдаж буй асуудлууд, төр засгаас үзүүлэх зайлшгүй шаардлагатай тусламж дэмжлэг, тарьж ургуулсан хүнсний ногоог хадгалах зоорны хүртээмжийн талаар болон хүлэмжний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, сургалт зохион байгуулах гэх мэт ажил хэрэгч саналууд олноор гарлаа. 

          Аймгийн Монгол Ардын намын хороо нь Тариаланчдаас гарсан саналыг нэгтгэж төр, захиргааны байгууллагуудад уламжлан ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

                  

                                          СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.