2023 оны 06-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг, “Ар тойлбын Азрын хошуу” хэмээх газарт орших төрийн их Соёмбонд хүндэтгэл үзүүлэх, ард иргэдэд сурталчлах ажлыг аймгийн Монгол Ардын намын хороо, Сант, Баруунбүрэн, Хушаат, Сүхбаатар сумдын Монгол Ардын Намын хороод хамтран зохион байгуулж, тус арга хэмжээнд аймаг сумдын МАН-ын дэрэгдэх Ахмадын холбооны тэргүүлэгчид, намын гишүүд Хушаат сумын иргэд, малчид 100 гаруй хүн хүрэлцэн ирж оролцов.
Энэхүү Соёмбыг хэдэн онд хэрхэн бүтээснийг ном, товхимолд тэмдэглэн үлдээсэн түүхэн баримт байдаггүй байна.
Тус Соёмбын талаар нутгийн иргэдийн дунд ам дамжин үлдсэн ярианаас үзэхэд 1800-гаад оны үед Амар баясгалант хийдийн Хамба лам Молом, ОХУ-ын Буриад улсад сүм, дуган байгуулах, шашин номын үйл ажиллагааг дэлгэрүүлэхийн тулд Буриад улсад явах замдаа хийдийн шавь нараараа уг соёбыг бүтээлгэсэн гэдэг байна. Уг Соёмбо нь 80 метрийн урт, 30 метрийн өргөнтэй.
Энэхүү Соёмбын талаар цаашид сайтар судлан, ард иргэдэд сурталчлан таниулж, түгээх нь зүйтэй хэмээн арга хэмжээнд оролцогчид санал гаргалаа.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.