Мэдээ

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ ДЭРГЭДЭХ СДЭХ-НЫ ЭЭЛЖИТ IX ЧУУЛГАН БОЛЛОО

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/07/05

          Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэргэдэх Социал Демократ Эмэгтэйчүүдийн холбооны ээлжит IX чуулган 2023.06.19-ний өдөр боллоо.

          Чуулганд 17 сум 6 тосгоны нийт 119 төлөөлөгч оролцлоо. Чуулганыг нээж аймгийн СДЭХ-ны дарга О.Уранчимэг үг хэлсэн бол УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ж.Эрдэнэбат хуралдаанд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид хандан мэндчилгээн дэвшүүлж, чуулганд амжилт хүслээ.

          Мөн чуулганд хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүддээ хандан Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Д.Өнөрболор нар мэндчилгээ дэвшүүллээ. 

          Сэлэнгэ аймгийн СДЭХ-н IX чуулганаар О.Уранчимэг өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан илтгэл тавилаа. Ирсэн төлөөлөгчид тайлан илтгэлийг дүгнэн баталгаажуулав.


          IX дүгээр чуулганаар шинээр тэргүүн, тэргүүлэгчдийг сонголоо. Тэргүүнд аймгийн СДЭХ-ны тэргүүн О.Уранчимэг, Баянгол сумын МАН-ын хорооны дэд дарга А.Отгонжарал нар нэр дэвшиж, 58.3%-ийн саналаар О.Уранчимэг улиран сонгогдлоо.

           Мөн чуулганаар аймгийн МАН-ын хорооны дэргэдэх СДЭХ-ны тэргүүлэгчдийг 25, хяналтын хороог 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн баталлаа. 

          Аймгийн СДЭХ-ны ээлжит IX чуулган 18:00 цагт өндөрлөлөө. 




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.