Мэдээ

НӨХӨН СОНГУУЛИЙН ШТАБУУДААР АЖИЛЛАА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/06/09

          Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатар сумын 1-р баг болон 2-р багт явагдаж буй нөхөн сонгуулийн штабуудад ажиллаа.

          Энэ үеэр нэр дэвшигчидтэй уулзаж мөрийн хөтөлбөртэй нь танилцан санал бодлоо хуваалцан, чиглэл өглөө. Нөхөн сонгууль нь хугацаат сонгуулиас ялгарах онцлог нь хугацаа богино 1 хүн өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж иргэдтэй уулзалт хийх шахуу хувиартай байдаг тул багаар ажиллах шаардлагатай юм.

          Нөхөн сонгуульд Монгол Ардын Намаас Сүхбаатар сум Хонгор морьтын 1-р багт Оюунбатын Анхбаяр, Сүхбаатар сум Цагаан эрэг 2-р багт Цэрэндоржийн Пүрэвдорж нар нэр дэвшиж байна.

2 нэр дэвшигчиддээ амжилт хүсье.

 

                                                СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО            




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.