Мэдээ

"ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР ГЭЖ ҮГҮЙ" Аймгийн аварга шалгаруулах дэвжээ тэмцээн

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
13 цаг 19 минутын өмнө

         2023 оны 5 дугаар сарын 13-ний өдөр Сэлэнгэ аймгийн ирээдүй болсон хүүхэд, залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, хүсэл эрмэлзлэлийг нь сонсох, авьяас чадварыг нь илрүүлэх, эх түүхийн мэдлэгийг нь тэлэх, аймаг орон нутгийн хөгжил, дэвшилд хүүхэд залуусын дуу хоолойг хүргэх зорилгоор “Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй” уриан дор аймгийн аварга шалгаруулах “Дэвжээ” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

        “Дэвжээ” тэмцээн нь ЕБС-н ахлах ангийн сурагчдын дунд 2 үе шаттайгаар явагдсан бөгөөд аймгийн 5 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн, дэд байранд шалгарсан багууд аймгийн аваргын төлөө өрсөлдсөн.

Тус тэмцээнд нийт 17 багийн 170 гаруй сурагчид оролцож эрдэм мэдлэг, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө.

            Бүсээс шалгарсан багууд:

  Бэлчир бүс:

  • Тэргүүн байр-Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын  Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний 12 жилийн 1-р ЕБСургууль
  • Дэд байр -Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 12 жилийн 3-р ЕБСургууль.

    Сэлэнгэ бүс:

  • Тэргүүн байр-Түшиг сумын 12 жилийн 1-р ЕБСургууль

  • Дэд байр- Цагааннуур сумын 12 жилийн 1-р ЕБСургууль

       Ерөө бүс:

  • Тэргүүн байр-Ерөө сумын 12 жилийн 1-р ЕБСургууль
  • Дэд байр-Хушаат сумын 12 жилийн 1-р ЕБСургууль 

       Орхон бүс:

  • Тэргүүн байр- Орхон сумын 12 жилийн 1-р ЕБСургууль
  • Дэд байр-Сант сумын 12 жилийн 1-р ЕБСургууль

       Мандал бүс:

  • Тэргүүн байр-Мандал сумын 12 жилийн 4-р ЕБСургууль
  • Дэд байр-Мандал сумын 12 жилийн 3-р ЕБСургууль

            Дээрх багууд бүсээс шалгарч аймгийн аварга шалгаруулах дэвжээ тэмцээнд ороцлоо. 

 “ДЭВЖЭЭ” тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэмжлэгтэйгээр:

-Сэлэнгэ аймгийн Социал Демократ залуучуудын холбоо SDY,

-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар,

-Сэлэнгэ аймгийн Долгио чуулга хамтран зохион байгууллаа.

          Тус тэмцээний шүүгчээр: Сэлэнгэ аймгийн социал Демократ залуучуудын холбооны тэргүүн М.Тэмүүлэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтэн М.Гантуяа, Монгол улсын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Товуугийн Доржсүрэн, Сэлэнгийн долгио чуулгын гоцлол бүжигчин МУСТА Ч.Энхтуул, Сэлэнгийн Долгио чуулгын дуучин Б.Батмөнх нар ажиллалаа. 

         Бүсээс шалгарсан багууд 2023.05.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд аймгийн аваргийн төлөө өрсөлдөж аваргууд тодорлоо. Шүүгчдийн нийлбэр дүнгээр. 

Тэргүүн байрт:

Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Г.Бумцэндийн нэрэмжит ЕБС 12 жилийн 1-р сургуулийн баг.

Дэд байрт:

Сэлэнгэ аймаг Мандал сумын ЕБС 12 жилийн 3-р сургуулийн баг.

Гутгаар байрт:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС 12 жилийн 4-р сургуулийн баг тус тус шалгарлаа.

"Дэвжээ” тэмцээнд идэвхтэй оролцсон нийт сурагчиддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.

                                       

                                                   СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО

                                                                                     2023.05.29




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.