2023 оны 2 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын дэргэдэх Ахмадын хороотой хамтран жил бүрийн уламжлалт ажлын нэг "Ахмадаа дээдлэе" аяныг зохион байгууллаа.
Энэхүү аян нь Монголын уламжлалт "Цагаан сарын" баярын босгон дээр улс, эх орон, аймаг орон нутгийнхаа хөгжил, дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй зүтгэж, хөдөлмөрлөж,
ирсэн үе үеийн ахмад, буурлууддаа хүндэтгэл үзүүлэн зохион байгуулдгаараа онцлог юм.
Энэхүү аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сум 6 тосгоны нийт 228 ахмад настанд гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Улс эх орон, гэр бүл, үр хүүхэд, ач зээ нарынхаа түшиг, тулгуур болсон ахмадууд та бүхэндээ эрүүл энх байж, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг дэвшүүлье.
Сэлэнгэ аймгийн
Монгол ардын намын хороо
2023.05.16
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.