Мэдээ

Намын гишүүдийн уулзалт болов

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
19 цаг 21 минутын өмнө

          МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 20-ноос эхлэн  нарийн бичгийн дарга нараар ахлуусан ажлын хэсэг 21 аймаг 9-н дүүрэгт ажиллаж намын анхан дунд шатны байгууллагын болон намын дэргэдэх ТББ-уудын удирдлага, намын гишүүд дэмжигчидтэй уулзан, Монгол Ардын Намаас 2023 онд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцуулж, санал бодлыг сонсох, уулзалтаас гарсан санал санаачлагыг Намын удирдах байгууллагад танилцуулж шийдвэрлүүлэх зэрэг ажил, арга хэмжээ орон даяар явагдаж байна. 

            Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаар ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 03-р сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум болон Мандал суманд намын гишүүд , дэмжигчидтэй уулзалт зохион байгууллаа. 

          Тус уулзалтанд Аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, МАН-ын ОНХХ-ын дарга Адилбиш, аймгийн Намын хорооны Тэргүүлэгчид, аймгийн Намын хорооны гишүүд, аймгийн ИТХурлын Төлөөлөгчид, сумдын МАН-ын хорооны дарга, Сүхбаатар, Мандал сумын ИТхурлын төлөөлөгчид, намын дэргэдэх ТББ-ын тэргүүлэгчид намын гишүүд, дэмжигчид оролцлоо. 

            Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал сумдын Монгол Ардын Намын хорооны удирдлага болон дэргэдэх ТББ-уудын тэргүүлэгчид, намын гишүүд, дэмжигчдэд Монгол Ардын Намаас 2023 онд хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

          Уулзалтын үеэр намын гишүүд дэмжигчид, ахмадын тэтгэвэрийн зөрүүг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд рүү чиглэсэн төрийн бодлого, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих, эрт илрүүлгийн хугацааг сунгах боломжтой эсэх, улс төрийн албан хаагч, багийн дарга нарын цалин хөлсний талаар, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн хэр зэрэг бодитой байгаа зэрэг олон асуудлыг хөндөн, санал бодлоо илэрхийлж ярилцлаа. 

          Иргэдийн хувьд Монгол Улсын Засгийн газраас хөдөө орон нутгийг хөгжүүлэх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулганыг зохион байгуулж, орон нутгийн хөгжил рүү анхаарч буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

          Намын гишүүдээс Сэлэнгэ аймгийн хүн амыг 20% нэмэгдүүлэх талаар Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд аймаг, орон нутагт шилжин ирэх иргэдийн ажлын байрыг хэрхэн бэлтгэж байгаа болон хүнсний ногоо тариалалт, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг экспортод гаргах талаар юу хийж байгааг асууж тодрууллаа.

          Мөн МАН-ын дэргэдэх Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулах, сумдын салбар зөвлөл рүүгээ чиглэж идэвхтэй ажиллах шаардлага байгааг онцолж байсан юм.

          МАН-ын Удирдах зөвлөлөөс 2022 оны шилдэг НАШБ-уудаа шалгаруулж, намын дотоод ажил үйлсээрээ Зүүнбүрэн сумын намын хороо оны “Шилдэг НАШБ”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

            Намын гишүүд уулзалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ.

          Намын удирдах зөвлөлөөс өргөн цар хүрээтэй зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ нь намын гишүүддээ, Монгол Ардын Намаас 2023 онд хэрэгжүүлэх бодлого, чиглэлийг танилцуулах, нийгэм, улс төрийн амаргүй нөхцөл байдалд тулгараад байгаа  асуудлуудад мэдээлэл өгөх, санал бодлоо хуваалцах, хууль, эрх зүйн ойлголтоо нэмэгдүүлэх үр дүнтэй, цаг үеэ олсон уулзалт боллоо.

                                                                    СЭЛЭНГЭ АЙМГИЙН      

                                                       МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.