2023 оны 3 дугаар сарын 04-05-ний өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар суманд аймгийн Идэрчүүдийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээн нь бүсийн аварга болон аймгийн аваргын төлөөх гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Бүс тус бүрээс шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 28 багийн 300 орчим тамирчид оролцов.
Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүн Ж.Эрдэнэбат тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “...... жил ирэх тусам тэмцээнд оролцож байгаа сурагчдын тоо нэмэгдэж, ур чадвар нь сайжирсаар байгаад Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүний хувьд туйлын их талархалтай байна...” гэж хэллээ.
Гар бөмбөгийн спортыг аймагтаа хөгжүүлэхэд Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга Ж.Эрдэнэбат үнэтэй хувь нэмэр оруулж, дэмжиж ирсэн юм.
Аймгийн аварга шалгаруулах тэмцээн хоёр өдрийн турш явагдаж аваргууд тодорлоо, мөн багийн шилдэг тоглогч нарыг зарлан шагнал олголоо.
Эрэгтэй төрөлд:
I байр алтан медаль Мандал 3-р сургуулийн баг (Таван хан ноён клуб)
II байр мөнгөн медаль Хэрх 5-р сургуулийн баг
III байр хүрэл медаль Мандал 1-р сургуулийн баг
Эмэгтэй төрөлд:
I байр алтан медаль Хөтөл спорт цогцолбор сургуулийн баг
II байр мөнгөн медаль Мандал 3-р сургуулийн баг
III байр хүрэл медаль Орхон ЕБСургуулийн баг тамирчид тус тус хүртлээ.
Багийн дүнгээр:
I байр Мандал 3-р сургуулийн баг
II байр Орхон ЕБС-ийн баг
III байр Хөтөл Спорт цогцолборын баг тамирчид тус тус шалгарлаа.
Мөн аймгийн гар бөмбөгийн холбоо, багш, дасгалжуулагчид хамтран улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Сэлэнгэ аймгийн Гар бөмбөгийн шигшээ багийг бүрдүүллээ.
Улсын аварга шаларуулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох баг тамирчид, багш, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.