Мэдээ

"ЭХ ОРОНЧДЫН ӨДӨР" үдшийн цэнгүүн зохион байгуулав

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2023/03/02

2023.02.28                                                                                                                                                        Сүхбаатар сум

                                                         ҮДШИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАВ

          2023 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооноос Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар суманд Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярын хүрээнд намын гишүүдийн дунд үдшийн цэнгүүн зохион байгууллаа.
        Баярын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, аймгийн намын хорооны болон намын Бага хурлын гишүүд, намын дэргэдэх ТББ-ын төлөөлөгчид, НАШБ-ын дэд дарга зэрэг 300 гаруй намын гишүүд оролцов.

          Тус арга хэмжээний үеэр мэдлэг сорьсон асуулт, хариултын болон спорт дартсын тэмцээн зохион байгуулж намын гишүүд мэдлэг чадвараараа өрсөлдөхийн зэрэгцээ урлагийн тоглолт үзэж сонирхов.

          Арга хэмжээнд Монгол Улсын гавъяат жүжигчин н.Батбаатар, Улаанбаатар хотын урлагийн хамтлаг, Сэлэнгийн Долгио чуулгын уран бүтээлчид оролцож дуу хуурын дээжээсээ өргөн барилаа.

          Мөн хонжворт сугалаа явуулж Харагчин туулай жилийн азтануудаа тодруулсан бөгөөд 50 гаруй азтан тодорлоо.                                                                                                                                                    

          Баярын арга хэмжээг зохион байгуулахад намын дэргэдэх Социал демократ залуучуудын холбоо, Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны гишүүд идэвхи зүтгэл гарган, хамтран зохион байгуулж ажиллалаа.

                                          СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.