2023.02.28 Сүхбаатар сум
ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛОВ
2023 оны 2 дугаар сарын 28-ний өдөр Сэлэнгэ аймгийн төв, Сүхбаатар суманд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны IV-р өргөтгөсөн хуралдаан боллоо.
Тус хуралдаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, аймгийн намын хорооны болон намын Бага хурлын гишүүд, намын дэргэдэх ТББ-ын төлөөлөгчид, НАШБ-ын дэд дарга зэрэг 260 гаруй намын гишүүд оролцов.
Энэхүү хурал нь Эх орончдын өдөр, улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойн баярыг угтан зохион байгуулагдсанаараа онцлог юм.
Аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат намын хорооны илтгэлдээ “ .... намын түшиг тулгуур, тулах багана болсон орон нутгийн НАШБ-ууд намын гишүүд, идэвхтэн сонгуультнууд Та бид эвтэй, хариуцлагатай, сахилга баттай, зохион байгуулалттай байх, намын гишүүдийн ёс зүйгүй үйлдэл, намын дүрэм зөрчих асуудлыг гаргахгүй ажиллаж алдаа, оноондоо дүгнэлт хийгээд цаашид засаж, залруулаад явах ёстой ...” гэж онцгойлон дурьдав.
Тус хурлаар аймгийн Монгол Ардын намын хорооны 2022 оны тайлан илтгэл, 2023 оны зорилт, намын дэргэдэх Хяналтын хорооны 2022 оны ажлын мэдээллийг сонсгож нээлттэй хэлэлцүүлэг явагдлаа.
2022 оны шилдэг НАШБ-уудаа шалгаруулж, намын дотоод ажил үйлсээрээ Зүүнбүрэн, Цагааннуур, Сүхбаатар сумын намын хороод оны “Шилдэг НАШБ”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Намын гишүүд хуралдааны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэв
Мөн тус хуралдааны үеэр намаас сонгогдож, томилогдсон 31 албан тушаалтантай “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулж, улс орондоо олон жил үр бүтээлтэй ажилласан намын ахмад гишүүн 20 гаруй хүн Төрийн дээд болон одон, медалиар шагнагдав.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.