2023.02.08 Сүхаатар сум
НАШБ-ын дарга нартай уулзалт зохион байгуулав
2023.02.08 ний өдөр Улсын Их Хурлын гишүүн, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат 17 сумын намын хорооны дарга нартай Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны байранд уулзалт зохион байгуулав.
Уулзалтанд УИХ-ын гишүүн Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны дэд дарга А.Дашбат, аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ц.Отгонбат болон Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Жавхлант, Зүүнбүрэн, Мандал, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Сүхбаатар, Түшиг, Хушаат, Хүдэр, Цагааннуур, Шаамар сумдын намын хорооны дарга нар оролцлоо.
Аймгийн МАН-ын хорооны дарга Ж.Эрдэнэбат хэлэхдээ........... 2022 онд аймгийн намын хорооноос нийт 22 ажил, арга хэмжээг төлөвлөн 88.6 хувийн биелэлттэй ажиллалаа. Намын анхан шатны байгууллагууд идэвх санаачилгатай ажиллахын зэрэгцээ зарим НАШБ-ууд өөрсдийн тогтмол хийдэг, нэрийн хуудас ажилуудтай болсон нь сайшаалтай байна гэлээ.
Уулзалтанд оролцогчдод аймгийн МАН-ын хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулж санал солилцлоо. 2023 онд аймгийн МАН-ын хороо нь 35 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд НАШБ-ууд, намын дэргэдэх Ахмадын хороо, Социал демократ эмэгтэйчүүдийн холбоо, Социал демократ залуучуудын холбоодтой хамтран зохион байгуулах юм.
2023 он гарсаар Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хороо нь "Цахим нам 2.0" сургалтыг 17 сумын МАН-ын хорооны дэд дарга нарт амжилттай зохион байгуулсан. Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооноос 2023 онд намын гишүүдийн цахим бүртгэлийг шинэчилэн 80 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Уулзалтын үеэр сумдын НАШБ-ууд нь цахим хариуцсан ажилтныг томилж, байнгын үйл ажиллагаатай болгох, "Цахим нам 2" хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж, цахим орчны үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцав.
Сэлэнгэ аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ц.Отгонбат нь НАШБ-ын дарга нарт аймгийн Хяналтын хорооны 2022 онд хийгдсэн ажлаа танилцуулж, сумдын Хяналтын хороогоороо дамжихгүйгээр шууд аймгийн хяналтын хороо руу гомдол ихээр ирж байна. Иймд Хяналтын хороо байгуулаагүй сумдыг яаралтай хороогоо байгуулах, намын үндсэн дүрмийн дагуу анхан шатны Хяналтын хороо асуудлыг шийдвэрлээд гарсан дүгнэлтийг зөвшөөрөөгүй тохиолдолд дараагийн шатны Хяналтын хороо руу хандаж байх талаар зөвлөгөө өгөв.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.