Монгол Ардын намын 30 дахь Их хурлаас дэвшүүлсэн цахим 2.0 хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хорооноос 17 сумын дэд дарга нарыг чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сэлэнгэ аймгийн Монгол Ардын намын хорооны 2023 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Ардын намын Технологи цахим шилжилтийн хэлтсийн сургагч багш Ч.Содхүү, Ц.Тамир, М.Байгаль, Г.Гүндсамбуу нар энэхүү сургалтыг амжилттай зохион байгуулж, шинэ мэдлэг мэдээлэл олгосон үр дүнтэй сургалт боллоо.
Цахим 2.0 хөтөлбөрийн хүрээнд 21 аймаг, 330 сумдууд өөрсдийн вэбсайт хаягтай болж мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдсэн байна.
Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.