Мэдээ

Монгол Ардын Намын 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны дэд дарга нарын сургалт амжилттай үргэлжилж байна

СЭЛЭНГЭ АЙМГИЙН МОНГОЛ АРДЫН НАМЫН ХОРОО
2022/10/07

Монгол Ардын Намын 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны дэд дарга нарын сургалт 10 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Бага баян” энхийн цогцолборт амжилттай үргэлжилж байна.

Монгол Ардын Нам 30 дугаар их хурлаараа Социал Демократ үзэл баримтлалаа тодотгож, хөтөлбөрөө шинэчлэн, шинэ зууны дэвшилтэт бодлогуудаа тодорхойлон баталсан билээ. Өнгөрсөн хугацаанд Цахим нам болох томоохон зорилт тавьж , шилжилтийг үе шаттайгаар хийсээр ирсэн бөгөөд тун удахгүй “Цахим нам 2.0” шинэчлэгдсэн хувилбарын нээлт болох гэж байна. Үүнтэй холбогдуулан 21 аймаг, 9 дүүргийн намын хорооны дэд дарга нарын 2 өдрийн эрчимжүүлсэн вакум сургалт “Цахим шилжилтийн стратеги, системүүд”, “гишүүнчлэлийн систем”, “Социал Демократ үзэл баримтлал”, “нийгмийн инновацийн төслүүд” зэрэг олон сонирхолтой сэдвээр үргэлжилж байна. Тус сургалтанд Сэлэнгэ аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга А.Дашбат оролцож байгаа бөгөөд цаашид Цахим шилжилтийг намын анхан, дунд шатанд амжилттай хэрэгжүүлэхэд идэвх санаачлагатай оролцох үүрэг чиглэл авлаа.


Тус сургалтын талаар Намын Байгуулалтын Газрын Дарга Б.Пүрэвдагва:

"Цахим нам 2,0 хөтөлбөрийн хүрээнд манай Монгол Ардын Намын үйл ажиллагааг нуруун дээрээ үүрч явж байдаг 21 аймаг 9 дүүргийн улс төрийн ажилтан болон дэд дарга нарын сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр бол хоёр дахь өдөр болж байна энэ сургалтаар нэгдүгээрт бол цахим нам 2,0 хөтөлбөрийн мэдээ мэдээллийг хүргэх шинэ тудамд сонгогдсон бага хурлын гишүүд дэд дарга нарыг танилцуулах нэг баг болгох цаашдын уялдаа холбоог сайжруулах зорилготой" гэсэн юм.




ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.